Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Дөрвөн мөрт цацал



Зэрэглээ юу гэлтэй хэврэгхэн учралыг
Зүүдэндээ ч болов харахсан гэтэл
Үймрэн холбирох нойргүй шөнө
Үргэн одох юм зүүд хүртэл …

                             Боржигин Б.Хишигдэлгэр
2010 оны 7 сарын 1 нд


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-07-04 өдөр 00:33
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Монголоос алдар цуутай долоон бөх ирлээ

  
    Өчигдрийн  Баруун эргийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж бидний хийсэн наадмын сорилго сайхан болж өнгөрлөө. Хишгээ даргын хүслээр богино шүлгийн хэлхээг тэрлэв.  Дэлгэрэнгүйг  "Zamdaan.com" гэж орж үзээрэй. Та бүгд болгоож ажаамуу

 

        Наадмын сорилго

 

Дэлгэр зуны болор тунгалаг өглөөн

Дэлгэж босгосон асар майхан туг сүлд болоод

Дэндүү дассан анд нөхөд бээр

Дэлхийг бүрхэх наран чимэг төгөлдөр

 

Уярам дуулах эгшиг хийгээд

Уянгалан жиргэх шувууд гэмээ нь

Улс түмний чихэн сонсголон

Утгын яруу дуулал Самбуу гайхамшиг

 

Дэргэд хөөсрөн хүрхэрэх далайн тальбаан

Дэлхийн соёрхол лусын бүжиг гэмэ...


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-06-22 өдөр 03:22
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сарны тоолол чинь л Монгол шүү дээ

(it can only be sheer political power with a vast geographical reach) Хязгааргүй их нутаг дэвсгэрт хэмжээлшгүй засаглалыг тогтоож чадвал дэлхийг нэгэн тооллоор удирдаж болно.

    Бидэнд зориулж өвөг дээдэс маань он цагийн тоолол бүтээж үлдээжээ. Тэхдээ хэдэн зуун жил болсон ч бүү март гэж үлгэрт мөнхөлсөн байна. Бүхий л хүн төрөлхөтөн, амнаас гарах үгнээс хамаарч ойлголцдог бол Монголчууд туульчтай түүгээрээ дамжуулан өөрсдийн бүтээсэн гавьяа, баатарлаг үйлс, түүх, дурсамжаа үлгэр, домог болгон туульчилж дуулж хуурдан өргөн уудам Монголын тал нутгийнхаа дунд, айлаас айл дамжин мэдээллийг дамжуу...


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-06-05 өдөр 08:28
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Цогт Тайжийн хадны шүлгийг орчин цагын хэлбэрт хөрвүүлэхүй

 

Дэлгэр Тэнгэр хааны орон хийгээд

Дэлхий дэх Ерөнхийлөгч ба дэд засаглалын

Дээд доодын ялгаа хол гэлээ

Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй

 

Асрахуй хайрлахуйн ариун Тэнгэрүүд хийгээд

Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын

Ахуй газар ангид болбоч

Асрах нийгүүлсэхүйн агаар нэгэн буй

 

Энд хаан байхаар сод ухаантнууд хийгээд

Эрүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Есөн арга өөр болбоч

Зөв бурууг ялгахуйн агаар нэгэн буй

 

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Ахуй бие ангид болбоч

Алан идэхүйн агаар нэгэн буй

 

Хол ойроос хулгай хийгч хүмүүс хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Ил бие дүр...


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-05-28 өдөр 00:54
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Конкордын Наадам 2009

Конкордын наадам -2009

2009 оны 7-р сарын 14, Мягмар гариг, 09:00
 &autoscroll=true&displaywidth=200&overstretch=true&thumbsinplaylist=true&showstop=true&showdownload=true&link=&logo=https://www.blogmn.net/images/mplogo.png" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" allowscriptaccess="always">&autoscroll=true&displaywidth=200&overstretch=true&thumbsinplaylist=true&...


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-05-22 өдөр 14:05
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Concordiin Naadam 2007

&autoscroll=true&displaywidth=200&overstretch=true&thumbsinplaylist=true&showstop=true&showdownload=true&link=&logo=https://www.blogmn.net/images/mplogo.png" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" allowscriptaccess="always">

бичсэн: boldbaatar | төрөл: 2010-05-22 өдөр 13:57
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Алаг эрээн могойг Хан гарьд Тэнгэрээс шүүрч, Араатны хаан арслан хээрийн барыг авлахуй

         

            Хүн төрөлхтөн сэтгэлийнхээ хүчээр амьд явж, түүнийхээ тусаар урт наслаж, аз жаргалыг хорвоогоос хүртэх тавилантай байдаг билээ. Үүнээс гадна хүн өөрөө бусад хүмүүстэй нийлэн үзэл бодол, ажил үйлийн холбоогоор хамтран амьдрах хэрэгцээ гарч шинэ нэгэн холбоо үүсдэг буюу эсвэл аль нэгэн бүлэгт хамаарагддаг. Үүний нэг нь шашин юм байна.

            Шашныг үндэслэлтэй зөвөөр ойлгоход тэр шашны үүссэн үеэс хайх хэрэгтэй болно. Чулуунд сийлж үлдээсэн, холтсонд тэрлэгдэж хадгалагдсан, цаас нь хүртэл шарласан эртний түүхийн энээхэн дурсгалуудын жимээр орон яваадаа бахдан биширч, сөг...


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-05-06 өдөр 00:19
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Монголчууд бид гадны Монголч эрдэмтдийн нүдээр

Цагаан сарын баярын өдөрт зориулж өөрийн хийсэн орчуулгийн хэсгээс толилуулья:

Алс холын Монголоос авчирсан аяны богц|Жон Мэн|
               (Чингис хаан, 2005, хуудас: 38-41, The coming of the Mongols) 

   Авраг хотоос баруун хойд зүгт, Хэнтий нурууны уулсыг дагасан багавтар хэмжээний хөндий үргэлжилсээр Монгол үндэстний буюу Чингисийн төрсөн нутагт хүрдэг. Ид зуны дэлгэр цагт энэ газар нутгыг долгиотсон задгай далай мэт өвс ногоо битүү бүрхэнэ. Үүгээр тоос босгон яваа бидний зам харгуйд нүдэнд торох зүйл үнэндээ алга. Цэнхэр, Хөдөө арлын заагаар халуун буурч алгуурханаар зам зурайсаар Нийслэлэ...


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-02-14 өдөр 04:29
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

Тэнгэр уулын цэцэгс

 

Өндөр уулын оройд Вансэмвэрүү гэж  байв ч

Үргэлж хослон  ургах нь л  ёрөөл гэх байлгүй

Цахилан өнгөрөх улирлийн бэлэгдэл болон соёоловч

Цагын аясыг даган гундана гэж мэдлүү

 

Өвөл зунгүй дэлгэрэх үлгэрийн сайхан оронд ч

Өнгө дулаахан цэцэг, бадам лянхуа гэж байх …

Дэндүү ариун бүхний бэлгэдэл болгон шүтэгдэвч

Дэлгэрч дуусалгүй гундахыг  тэнгэр цэцэг мэдлүү

 

Харанхуйд сүүмийх очийг ч гал болгон ноцоох

Хайрын үнэнээр жиндэх сэтгэлийг хөглөн  бүлээцүүлэх

Эцсийн ганц оч байвч эрэн сурсаар л явна

Сэтгэлийг минь бүлээцүүлж итгэл болон бадраасай …

...

бичсэн: boldbaatar | төрөл: 2010-02-14 өдөр 02:24
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Цагаан сарын цадиг буюу Мичид одны бодрол


       Монгол Улс 1206 онд байгуулагдсан тэр үеэс Чингисийн тоолол буюу жарны тоолол үүссэн гэдгийг гадаадын олон Монголч эрдэмтэн батлан, ном бүтээлээ туурвиж, эрдмийн цол зэргээ хамгаалж байхад харин бид өөрсдөө энэ тооллыг эргүүлж аль нэг улсад өгөх гээд л, инээдтэй ч юм даа.   
     Түүхийн шарласан хуудсыг сөхөн аливаа улс орны тооллыг сонирхох явцад, хэн нэгэн хүн их улсыг захирах болсноо тэмдэглэн, тэр хааны тэддүгээр он гэх мэт хэлж заншсан байх юм. Харин бидний тоолол маань Монгол Улс нэгдсэн үеэс үүсэлтэй. Түүнийг дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлэх үйлс нь их хааны минь гавьяа. Угаасаа ...


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-02-13 өдөр 15:42
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив