Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Эв нэгдэл хэмээгч хөл бөмбөгийн нөхөрсөг уулзалт

 
  Өнгөрсөн жил Америкчуудын Талархлын баярын өдөр эхлэн Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо болон Бэй Аэриагийн Хөл бөмбөгийн Зөвлөлийн хооронд явагдсан нөхөрсөг тэмцээн энэ жил улам өргөжих нь. Энэ тэмцээн хүрээгээ тэлж Кальфорнийн Монгол Шагайн Товчоо,  Бэй Аэриагийн Монголчуудын Волейболийн Зөвлөл нэмэгдэх болсноор улам олон хүмүүсийг оролцуулж, бас илүү сонирхолтой болох юм. Хүмүүсийн сэтгэлийг дэмжин хөл бөмбөгчдөөс зөвхөн дөчөөс дээш насныхан орох, харин  эсрэг гурван багт хүрд ихтэй залуухан хүүхдүүд тоглуулснаар хожих боломжийг олгож байгаа билээ. Хэдхэн сарын өмнө болсон Америк дахь Монголчуудын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд манай эндхийн хөлбөмбөгчид нэг, гурав, дөрөвдүгээр байр эзэлж олондоо гайхуулж байсан бол энэ удаа эдэнтэй гурван баг нэмж өрсөлдөх боллоо.  Аль ч утгаараа шинэхэн гурван од төрөх магадлал бий.
Ингэж "Эв нэгдэл" гэдэг нэртэй спортын өдөрлөг болгохоор БАМХолбооноос Цэрэндорж, Төмөрбаатар, би мөн ХБЗөвлөлөөс Эрдэнэхүү, Таван цагариг Энхтүвшин, Шагайн Товчооноос Батсайхан байлцаж Бэй Аэриад ачаа тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг Хоюулаа Хүү компаний Гантуяатай утсаар холбогдон зөвлөлдлөө. Ийнхүү БАМХолбоо, Хөл бөмбөгийн Зөвлөл, Кальфорнын Монгол Шагайн Товчоо, Волейболийн Зөвлөл гээд дөрвөн баг хөлбөмбөгөөр уулзалт хийж дараа нь шагай харваад өндөрлөх юм. Уг үйл ажиллагаанд олс таталт болон гар барилдааны тэмцээнийг Замдаан сонины эрхлэгч Цэрэндорж хариуцан бэлдэж байна.   Энэ тэмцээн 11-сарын 25-ны Пүрэв гарагт буюу Америкийн Талархалын баярын өдөр 10:00ам цагаас эхэлж оролцогч  дөрвөн багуудын дунд хөлбөмбөгийн нөхөрсөг уулзалт хийх юм. Үүний үргэлжлэл болон 1:00 рм цагаас нийтийг хамарсан шагайн харвааны тэмцээн, чөлөөт тоглолт, олс таталтын тэмцээн, гар барилдаан зэрэг олон сонирхолтой арга хэмжээтэй бөгөөд "Хоюулаа хүү" компани зар сурталчилгаа, Монголоос ирсэн бэлэг дурсгалын барааны худалдаа хийж, төрөл бүрийн амтат хоол хүнсээр үйлчлэхээр боллоо. Тэд Монгол гэр сурталчилгаагаа энэ жил ч мөн адил хийх юм байна.

Мэдээг бэлтгэсэн Боржигин Самбуугийн Болдбаатар

2010-оны 11-р сарын 11-нд

 


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-11-10 өдөр 04:47
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Болдоо ахаа ТЦ-ийн Түвшээд Майдараас мэнд хүргэж бна гээд хэлээд өгөөрэй. Та бүхэнд амжилт.
Бичсэн: LetMaidar 03:10, 2010-11-11 | Холбоос | |


Dajgui arga hemjee boloh ni ee
Sain bainaa, iim arga hemjee zohioh gej buig duulgasand bayarlalaa
Бичсэн: Зочин 03:08, 2010-11-11 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин 04:53, 2010-11-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив

idiomatic-dormant