Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Монголчууд бид гадны Монголч эрдэмтдийн нүдээр

Цагаан сарын баярын өдөрт зориулж өөрийн хийсэн орчуулгийн хэсгээс толилуулья:

Алс холын Монголоос авчирсан аяны богц|Жон Мэн|
               (Чингис хаан, 2005, хуудас: 38-41, The coming of the Mongols) 

   Авраг хотоос баруун хойд зүгт, Хэнтий нурууны уулсыг дагасан багавтар хэмжээний хөндий үргэлжилсээр Монгол үндэстний буюу Чингисийн төрсөн нутагт хүрдэг. Ид зуны дэлгэр цагт энэ газар нутгыг долгиотсон задгай далай мэт өвс ногоо битүү бүрхэнэ. Үүгээр тоос босгон яваа бидний зам харгуйд нүдэнд торох зүйл үнэндээ алга. Цэнхэр, Хөдөө арлын заагаар халуун буурч алгуурханаар зам зурайсаар Нийслэлээс зүүн зүг авч одон, газрын зураг дээр дурайтал тэмдэглэгдсэн “гол зам”, биднийг туулан явахад, бүдэгхэн зүрайх жим төдий юм байлаа.

    Бид замдаа ганцхан удаа, бидний адил УАЗ машинтай хүмүүсийн бараа харан, ховорхон тохиолдох учралыг тааруулан хүндэтгэл үзүүлэн зогсов. Яриа өдөж тамхилах зуураа шуурхайхан бодлоо солилцох цаг гарган, давсгаа суллах далим олж, Монголчуудын нэрлэдгээр Морь харцгаав. Нөгөө машинд залуу, царайлаг, улс хоорондын эв нэгдлийг илтгэсэн сонирхолтой хосууд байлаа. Эрэгтэй нь сэгсгэр үсээ арзайлган гоёсон, эмэгтэй нь Эстони гаралтай, туяхан гоолиг бүсгүй явган суунгаа тамхи татна. Тэд анх Токиод амьдарч байхдаа танилцаж, хэн хэндээ сэтгэлтэй болон сүй тавьжээ. Тэр хоёр Зөвлөлт их гүрэн байх үеийн орноос чанх эсрэг орших өөр өөр улсаас ирсэн бөгөөд, хоёул мэдэх хоёр дахь хэл нь орос боловч, хоорондоо Англиар ярьдаг юм байна. Залуу тамхины утаагаа үлээх зуураа түүний аав Улаанбаатарын Цэргийн Академийн түүхийн ухааны профессор гэлээ. Тэгэхлээр, миний уулзах ёстой хүний нэг байхнээ. Гэвч тэд, Аврагад орох замд 2 төгрөг авах гэж шахаж, шалж байсан хүмүүс шиг нэг их хүчилсэнгүй.

     Энэ хавь орчим бол балар эртнээс Монголын нутаг байгаа юм. Бид намхан хяр дээрээс шалавлан доошилж, үер уснаас болж, нэг тохой нь хавтгайдаа усанд автан, гүехэн нуур үүсгэн, зөөлөн урсах багавтар гол, Хорход хүрлээ. Баатар биднийг чулуунууд нь хөлийн хажуугаар газрын зураг шиг тархан ургасан өөр нэг уулын хяр руу дагуулав. Тэнд үзэгдэх гэр үнэндээ байгаагүй боловч, миний зогсож байгаа энэ газарт, мянгаад жилийн тэртээ, Монголчууд битүү сууршин бужигнан байсан юм. Сая жилийн өмнө, чулуун зэвсгийн үеийхний сэтгэлийг татсан, тансаг орчныг бүрдүүлэн, голууд нь хэдэн майлийн зайтай алслан тархан урсаж байжээ. Бидний гарсан хяр, арсайж ургасан чулуунууд, тэр үед, усанд автаж, эднээс овойж гарсан хэсэгт байх намхан агуйд үйлдвэрлэл хийгддэг байжээ. Агуйн хананд хүн, амьтныг дүрслэсэн сүг зургууд бүдэгхэн харагдана. Баатар бөхийн дохиж хэвгий руу шургав. Тэр гартаа, хүний гараар хийгдэж, олон янзын өнгөөр будагдсан, үнэхээр ховордсон эртний эд зүйлс байхаар чулуунууд, эдгээр нь бүхэл Монгол нутгаар хэрэглэгдэж, худалдаалагдаж байсан баймаар нумны зэв, жадны үзүүр, хутга барин үзүүлж байна. Эртнээс энэ хавийн хөндийгөөр хүмүүс өргөнөөр нутаглаж байсан бөгөөд яг энэ бидний урд хэсэгт, Ононгийн сав газраар Монголчууд нэгдэн, 800 жилийн тэртээгээс анх төвлөрөн суурших болсон юм.

    Хар модон байшинтай, машины дугуйнаас жим төдий зам гарсан жижигхэн хот Бэндэрийг хараад сэтгэлд эргэлзэл төрөх авч, тэртээх үеийн Онон, Хорхын бэлчир нутагт одоогийнхоос хамаагүй олуул суурьшиж, ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байсан юм. Эрэг хавьцаах гүехэн газраа, зөөлөн хөөсрөн давалгаатах Онон голыг хөвөөлсөн энгэр, гацуур болон агч модоор бүрхсэн хөндий урин дулаахан болохоор Монголчуудын сэтгэл амар тайван, амьдрал энд үргэлжилсээр. Өнөөдөр, шинэ ирэгсдэд майхан сав босгох шаардлага алга. Голын хажуу налуу эрэг дээр зуслан буудал барьж, саяхан будсан хашааны цаана цэмцийтэл эгнүүлэн барьсан жуулчны гэрүүд харагдана. Гэхдээ тэдгээрт ажилчид ч үгүй, зочид ч үгүй, эзгүй зэлүүд. Ийм байдлаас Монголчуудын замбраагүй үйл дараалан өрнөн эхэлж, энэ нь сүүлдээ зугаа цэнгэл мэт үргэлжлэх нь цөөнгүй. Биднийг ирэх тухай хотод урдчилан мэдэгдсэн байсан юм. Машин ирэх бараанаар үндэсний хэлбэртэй, шагайндаа хүрсэн урт, тэнгэрийн цэнхэр өнгөтэй гоё дээл өмссөн хоёр залуу бүсгүйг авчрав. Тэд генератор асааж, гэрэл гарган, гал зууханд тог өгөхөөр оролдоод бүтсэнгүй. Бинзенгүй юм байна. Хишгээ тэдэнд хотоос гэрэл, хоол, шинэ мэдээ олж, зусланг амь оруулахаар яарлаа. Биндэрийн Төв шуудан хар цагаан телевизортой юм байна. Өнөөдөр, зургаан сарын 30, бүтэн сайн. Оройн хоолны дараа төв орж, шуудан байрлах модон оромжинд шахцалдан, телевизийн шуугиан болон “Чингис хаан” архинд мансууран Дэлхийн аваргын цомын төлөө шувтрагын тоглолт, Бразил Германыг 2-0-оор хожихийг үзлээ.

   Ойролцоогоор 800 жилийн тэртээ Монгол цэргүүд, Хэнтийд дөхөж ирээд, хөвч тайг ургах нарны шаргал туяатай холилдон алтран будагдаж, хөрсний зөөлөн давхрага хээрийн хулганы сэндийчсэн нүхээр сэрүүцэн амьсгалж, хөндий талын арваад хэсэгт шар, цагаан цэцэгсээр бүрхэгдэж, давжаахан бут ургасан голын билчирийг, маргааш өглөө нь босоод яг миний харсан шиг үзсэн боловуу. Болор тунгалаг тэнгэрээс болжморын жиргээн асгарч, хосгүй цэвэрхэн агаарт холын гүвээ толгод, түүний доорх гэрүүд сувдан шигтгээ адил цайвартан харагдах нь үзэмжтэй. Үнэндээ, тэртээх жилүүдэд, үүнээс зэлүүд онгон байсан байлгүй яахав. Өнөөдрийн Биндэрт, хэдхэн километр үргэлжлэх хар хүрэн өнгөтэй дүнзэн байшингууд, цөөхөн тоологдох ан, гөрөөс байх юм. Өнгөрсөн тэртээх үед, хар сүүлт зээр хөндийн тоосыг босгон давхилдаж байсан бол одоо энэ гөрөөс Говийн нутгаас устан алга болж байгаа амьтны тоонд орчихсон байна. Энэ хавь нүүдлийн амьтдад их тохиромжтой, өтгөн саглагар өвс бүхий үржил шимтэй нутаг юм байна. Нууц товчоонд бичигдснээр, хөнөөлт дайсны аюул нөмрөхөд, хөндийг даган гол өгсөж, Хэнтийн балар өтгөн шугуйд, зээр гөрөөсний жимийг мөшигөн, бэрх хавцал, эгц өндөр ууланд азаа үзэн зориглон гарч чадсан нь аврагдан үлддэг шүү дээ.

     Зуу зуун өнгөрөхөд, балар эртний домог хувирсаар тэдгээр хүмүүсийн үндсийг чоно болон гөрөөснөөс гаралтай болгочихжээ. Үнэндээ, тэртээх жилүүдэд, тэдний бүгдийнх нь мэдэх, элэнц хоёр овгийн нэрийг Чоно, Гөрөөс гэдэг байжээ дээ. Тэгээд бас магадгүй, туульчид маань жинхэнэ эх гарал үүслийг Сибирийн алдарт нуур Байгалын хойд хэсгийн уулс эсвэл Манжуур гэж мэдээлсэн байдаг. Нууц Товчоонд бичигдсэнээр хагас сая жил дуулагдаж ирсэн эртний туульс нь бүдгэрэн мартагдаж “далайг гатлан” болон элэнц өвөг нь “амтьнаас гаралтай” гэсэн сүүдэртэй тодорхойлолтыг үлдээчихжээ. Янз нь, эдгээр нүүдэлчид, өөрсдийгөө эртнээс Монгол гэдэг буюу иймэрхүүгээр нэрлэдэг, харин үүнийг Хятадууд дуудахдаа хазгай хэлэн Мэнгкү эсвэл Мэнгвү болгочихжээ.
     Энэ үгний утга нь юу болохыг одоо нэгэнт хэнч мэдэх аргагүй ... 


                                                                                                                                        англи хэлнээс орчуулсан      С. Болдбаатар


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-02-14 өдөр 04:29
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



мэдээж гадаадынхан манай монголыг юу гэж ярих нь сонирхолтой болохоор цаа ш нь оруулаарай за. Та бас монголын талаар АНУ-ын сонин тв-ээр гардаг мэдээллийг оруулвал бүр сонин байна.
Бичсэн: upshot_gp 13:40, 2010-09-18 | Холбоос | |


raised eyebrow
Бичсэн: Хүслийнжигүүр 14:05, 2010-09-03 | Холбоос | |


amjilt,bichgiin orchyylga hiih shan shv,yag l ooroo zohiol bichij bga met,odroos odort hyydasnaas hyydsand tyrshlagajaaddl,vzeg bal hyrts boloodl,vg hel yaryy boloodl baidg yum geseen. баярлах
Бичсэн: Зочин 18:43, 2010-08-11 | Холбоос | |


amjilt xvcei
Бичсэн: Зочин 15:08, 2010-04-25 | Холбоос | |


Tand bayrlalaa.
Бичсэн: boldbaatar 03:00, 2010-04-10 | Холбоос | |


bayarlalaa
saixan orchuulj gexdee xari xelnii ug buu oruulaarai.zarim utga n ul tailagdax zoxildlogoogu ug uguulber bna.xari bolood albanii ug oruulsan bol xaalatnd toxirox tailbariign tawiarai
khishgee
Бичсэн: Зочин 12:37, 2010-04-07 | Холбоос | |


Нэлээд дээр үеийг дүрсэлсэн бололтой?
Бичсэн: Зочин 11:11, 2010-02-18 | Холбоос | |


Ta bugded bayrlalaa.
Ene zohiol n nileed tom uchir hayaa l baga bagaar oruulj boloh um. Er n bol orhsuulgiin nom n taldaa ortloo orchuulagdchihsan baigaa. Tehdee ahad n oor zondoo sedev bii dee. гоё шүү
Бичсэн: Зочин (зочин) 00:53, 2010-02-18 | Холбоос | |


Saihan orchuuljee, gadnii humuus bidniig yu gej dugnedeg ni bidend mash sonin bas surgamjtai shuu
Dahiad sonirholtoi yum orchuulaarai,
Бичсэн: Hun Ta (зочин) 10:02, 2010-02-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax