Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Арван хоёр дахь хот Оакландтай эгч дүүс болоо.


Гурван жилийн өмнөөс Америк дахь Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны хэд минь хөл алдан байж Улаанбаатар хотыг Оакланд хоттой арван нэг дэх эгч дүүс хот болгож бүртгүүлэхэд оролцож билээ. Үүнээс хойшхи хугацаанд хэдэнч удаа соёлоо танилцуулах журмаар хотын захиргааны байрны өмнө үндэсний хөөмий, ардын дуутай морин хуурын аялгууг эгшиглүүлж найрамдалын өдрийг өнгөрөөдөг болсон юм. Харин энэ удаа Оакланд хотын мэйр ноён Дэллам эгч дүүс хотуудын төлөөлөгчдийг урьж шинээр бүртгэгдэх болсон Гайт улсын Порт дэ Пэйх буюу “Энхийн боомт” гэж нэрлэгдэх Америк тивдээ хамгийн ядуу авилгалд идэгдэж, хогондоо дарагдсан хоттой энэ гэрээг хийх түүхэн үйл явдалд оролцон гэрч болох чухал хувь ёслолд байлцлаа. Энэ хотыг төлөөлж ирсэн настай эр улс төрийн тавцанд багагүй туршлага суусан нэгэн бололтой. Хэдийгээр Анли хэл мэдэхгүй боловч орчуулагчаараа нэртэй том доктор хүн авсан нь нутгийн нэрийг гайгүй сайн хамгаалан чадварлага орчуулж баяжуулан ойлгуулж байгаа нь гайхамшигтай сайхан санагдлаа. Нийтийн өмнө хотынхоо байдлыг зоригтойгоор муулан танилцуулж байгаа бараан царайтай эр гарын үсэг зурах хавтсанд чадварлага маягаар дугуйлж байсан нь Монгол киноны  дүр Бума авгайг санагдуулж бусдын инээдийг хүргэж гайхуулан хөгжөөж билээ. Ийнхүү Порт дэ Пэйх хот Оакланд хотын арван хоёрдох эгч дүүс хотоор бүртгэгдэв.  Зургаа даруулахад Оаклад хотын мэйр ноён Ронналд В. Дэллам, Монголчуудын холбооноос Бооржи Лувсанжамбаа бид хоёр  болон эгч дүүс хотуудын төлөөлөгчид байлцлаа.

 
мэдээллийг бэлтгэсэн Боржигин Болдбаатар


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-11-10 өдөр 16:29
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax