Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Монголоос алдар цуутай долоон бөх ирлээ

  
    Өчигдрийн  Баруун эргийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж бидний хийсэн наадмын сорилго сайхан болж өнгөрлөө. Хишгээ даргын хүслээр богино шүлгийн хэлхээг тэрлэв.  Дэлгэрэнгүйг  "Zamdaan.com" гэж орж үзээрэй. Та бүгд болгоож ажаамуу

 

        Наадмын сорилго

 

Дэлгэр зуны болор тунгалаг өглөөн

Дэлгэж босгосон асар майхан туг сүлд болоод

Дэндүү дассан анд нөхөд бээр

Дэлхийг бүрхэх наран чимэг төгөлдөр

 

Уярам дуулах эгшиг хийгээд

Уянгалан жиргэх шувууд гэмээ нь

Улс түмний чихэн сонсголон

Утгын яруу дуулал Самбуу гайхамшиг

 

Дэргэд хөөсрөн хүрхэрэх далайн тальбаан

Дэлхийн соёрхол лусын бүжиг гэмээвч

Дэргэж үелзэн цахилах бүсгүйн уран биелгээ

Дэгсдэм бишрэл лугаа сэтгэлийг онилбой

 

Дэлгэж ширдэглэсэн наадамчдын талбай

Дэрвэж дэвэх харцага шонхорын дэвээ

Хүч үзэн барилдах Монгол алдартнууд

Хүний хөвгүүдийн эрдүү гайхамшиг лугаа

 

Зарыг тодруулж бүхнийг уриалах завдал олдомгүй ч

Замдаан сонины байнгын уран уншигчид бээр

Зав цагаа гаргаж сэтгэлийг бататган ирэгч дор

Заяа түших үнэнч олон наадамчид болон цэнгэвэй

 
        Боржигин Самбуугийн Болдбаатар.

                    Конкорд.    06/20/2010

http://mongoliaphot ogallery. com/albums. php

бичсэн: boldbaatar | төрөл: 2010-06-22 өдөр 03:22
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax