Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Туулаа авраач

Хэзээнээс урссаныг мэдэхгүй

Хиргүй тунгалаг Туул гол

Өвлийн хүйтэнд харзлан урсана

Өнө удаан хүчлэн урсана

Сал хөвдөг салаанууд нь

Сарнин алга болжээ

Хайрга шороо цухуйж

Хатсан жалга үүсжээ

Эрт цагт баатрууд

Эрчлэх дайнд мордохдоо

Эцсийн удаа Туулаасаа амсаж

Эргэж иртлээ хагацдаг байжээ

Хайрлан хүндэлсэн хатан Туул нь

Хайрга болтлоо ширгэж байхад

Харамсах янзгүй бид нар

Хараа сохор суух юм

Ундны усгүй болсон үедээ

Урагшгүй нэгнээ харааж суухаар

Урсгал голоо амьд байхад

Урьтаж аюулаа хаахсан

Дархан цаазат Богд уулын

Өлмий дагаж урсдаг голоо

Дархалж цаазалж өгөөд

Даяар олноо баярлуулаач

Өмдөө даахгүй хятадууд

Үйлдвэр ба...


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-02-12 өдөр 15:07
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Хорин нэгдүгээр зууны төмөр могой жилийн могойн чуулган

Насан өндөр болсон миний бие эрдэмтэн та бүхний оюун санааг үл гүйцнэм билээ. Өглөөний наран мандахын адил ургуулан бодож, цаасан шувуутай чуулганы утга агуулгаар ярилцаж, энэ цэвүүн цагт хүмүүсийн болох, болохгүй муу үйл, үзэл бодол хэрхэн ямраар хувирахыг цаасан шувуу хэлж өгч байгаагаар харуулахыг оролдсон юм.

    Хүн байгаль хоёр зөрчилдөж, нөхөн сэргээхгүй, эвдэж сүйтгэх нь их болж, хорон шунаг бодолдоон хөтлөгдөн, их олз олохын тулд юу ч хийхээс буцахгүй, аргатай нь авч чадаад, аргагүй нь хоосон хоцорч, амьдрах ухаанаа олж чадахгүй зовж буйг олон могойны тоо дутаж, гүйцээж чадахгүй эрх мэ...


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-02-12 өдөр 14:52
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив