Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Энэ оны наадамын зар

Монгол Улсын Үндэсний тусгаар тогтнолын 100 жил, ардын хувьсгалын 90 жил, Монголын анхны тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн түүхэн ой давхцаж байгаа энэ жил монголд маань бүх орон нутаг, аймаг сумдад баяр наадмын ажиллагаа долоо хоногийн өмнө болж төрийн их наадмаа угтан тэмдэглэх гэж байна.

Бэй Аэриагийн монголчууд бид 7 сарын 2-ны Бямба гарагт Америкийн тусгаар тусгаар тогтнолын баярын өмнөх амралтын өдөр өглөө 10 цагаас уламжлал ёсоор Голден Гэйт парктаа цугларан америкийн баруун эрэгт арван гурав дахь жилдээ баяр наадмаа ёслон тэмдэглэхээр бэлтгэж байна. Бямба гарагт Оакланд хотноо Наадмын комисс бүрэн бүрэлдхүүнээрээ цугларч бүтэн өдөр ажиллалаа. Комиссын ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд дараах мэдээлэлийг oлон нийтэд хүргэхээр шийдлээ. Үүнд;

1. Наадмын талбайд майхан сүүдрэвч барих зөвшөөрлийг Түвшинтөгстэй ярьж бүртгүүлэн, талбайн хувиарлалтанд орж $40 төлөх.
Утас: (925) 726 8515
Түвшинтөгс.

2. Наадмын талбайд хоол хүнсний болон бэлэг дурсгалын зүйл зэрэг бусад худалдаа үйлчилгээ явуулах хүмүүс Түмээтэй ярьж бүртгүүлэн эрүүл ахуйн санамжтай танилцан гарын үсэг зураад $100 хураамж, $50 цэвэрлэгээний депозит төлж зөвшөөрөл авах. Депозитыг наадмын дараа тэр өдрөө буцаан олгоно.
Утас: (510) 710 1009. Түмээ. Нараа нартай ярих

3. Наадмын талбайд байгууллагынхаа танилцуулга болон өөрийн бизнес компани зэрэг бусад сурталчилгааны самбар баннераа үнэ төлбөргүй байрлуулах хувь хүмүүс, байгууллага Цэрэндоржтой ярьж бүртгүүлээрэй. Компанийн лого тэмдэг, утас хаяг бүхий сурталчилгааны баннер наадам дуустал талбайд хуран цугларсан олны нүдний өмнө үнэ төлбөргүй байрлана. Мөн манай наадмыг сурвалжлахаар Вашингтон хотоос ирэх Америк дахь монголчуудын UMON TV-ийн нэвтрүүлэг, Монголын NTV сувгаар орон даяар цацагдах энэ боломжийг ашиглаарай! Баннерын хэмжээ нэгдсэн нэг стандарттай байх шаардлагатай.
Утас: (415) 595 4679. Цэрэндорж

4. Оройн баярын үдэшлэг 7:00 PM цагаас шөнийн 2:00 AM цаг хүртэл Аламеда хотын тохилог Bayside Pavilion ресторанны уудам цэлгэр танхимд явагдана. Орох тасалбарын Үнэ: $25
Хаяг: 2203 Mariner Square Loop. Alameda, CA 94501
http://www.baysidepavilionalameda.com
5. Түүхт ойн жилийн наадамд Бэй Аэриад хүчит 64 бөх барилдана. Барилдааны зүүн, барууны манлайд бөхийн жюдо барилдааны 2004 оны олимпийн хүрэл, 2010 оны дэлхийн аваргын алтан медалт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Увс аймгийн арслан Х.Цагаанбаатар, Говь Алтай аймгийн арслан Эрдэнэбаяр, Өвөрхангай аймгийн заан Өнөржаргал, цэргийн начин Д.Гомбодорж Архангай аймгийн начин, Бэй Аэриагийн наадмын 6 удаагийн түрүү бөх, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ А.Болдсүх, Дорноговь аймгийн начин, жюдо бөхийн ОУХМ Болд Эрдэнэ, саяхан болж өнгөрсөн бразилын жиу житцу барилдааны дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медал хүртсэн, жюдо бөхийн ОУХМ Мөнгөнхуяг нарын алдар цолтой олон хүчтэнүүд уран мэхийг уралдуулан барилдах гэж байна.
Мөн хөрш Лос Анжелес, Сакраменто хотуудаас аймаг цэргийн цолтой хүчтэнүүд ирж зодоглоно. Түүхт ойн жилийн үзүүр түрүүний бөхийг алт мөнгөн медаль 42", 32"-ийн ТВ-ээр байлна.

Энэ жилийн наадмын ерөнхий спонсор болох мөн хандив туслалцаа үзүүлэх хувь хүн бизнесс, олон нийтийн байгууллага зохион байгуулагчидтай холбоо барина уу? Ерөнхий спонсорыг алтан мөнгөн өргөмжлөлөөр шагнаж нийтэд зарлан алдаршуулна. Урлаг соёлын тоглолт, уралдаан тэмцээн бүхий наадмын ерөнхий хөтөлбөрийг удахгүй танилцуулна.

Манай наадамд Сан Франциско хотын захирагч Эдвин М.Ли болон албаны бусад хүмүүс ирж оролцох тухайгаа мэдэгдээд байна. Мөн "Bаy Area MGL" студи, "UMON TV" студи талбайд бүрэн сурвалжлага хийнэ. Өөр бусад хэвлэл мэдээлэлийн баг Э.Эрдэнэбаяртай ярьж бүртгүүлэн талбайд нэвтрэх Press pass болон холбогдох зөвшөөрөлөө аваарай. Утас: (510) 326 0915 Эрдэнэбаяр.

За ингээд бэлтгэл ажлууд үргэлжлэж байна.

Сан Франциско Наадам-2011 зохион байгуулах комисс
Утас: Ц.Хишигбаяр (415) 596 9541, С.Түвшинтөгс (925) 726 8515, Ш.Баатар (415) 823 4605, Д.Лувсанжамбаа
(415) 272 3003

__._,_.___

бичсэн: boldbaatar | төрөл: 2011-06-22 өдөр 00:36
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax