Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Цогт Тайжийн хадны шүлгийг орчин цагын хэлбэрт хөрвүүлэхүй

 

Дэлгэр Тэнгэр хааны орон хийгээд

Дэлхий дэх Ерөнхийлөгч ба дэд засаглалын

Дээд доодын ялгаа хол гэлээ

Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй

 

Асрахуй хайрлахуйн ариун Тэнгэрүүд хийгээд

Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын

Ахуй газар ангид болбоч

Асрах нийгүүлсэхүйн агаар нэгэн буй

 

Энд хаан байхаар сод ухаантнууд хийгээд

Эрүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Есөн арга өөр болбоч

Зөв бурууг ялгахуйн агаар нэгэн буй

 

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Ахуй бие ангид болбоч

Алан идэхүйн агаар нэгэн буй

 

Хол ойроос хулгай хийгч хүмүүс хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Ил бие дүр өөр болбоч

Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй

 

Туулын хөвөөнд сууршин амьдрах охин чи хийгээд

Тунгалаг их далайн хөвөөнд саатах бид хоёроо

Халхын Тэнгэр хол газар буй хэмээвч

Хайрлан саналцахын агаар нэгэн буй

 

Энэ биедээ эс золголцвоос

Эгүүнээс хойд төрөл тутамдаа

Эх нь ганц хүүгээ хайрлах мэт

Элдэв үйлээр туслах болтугай

 

 

Боржигоны  Болдоо    05.27.2010


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-05-28 өдөр 00:54
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



dont tell anyone smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр 14:08, 2010-09-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax