Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Сарны тоолол чинь л Монгол шүү дээ

(it can only be sheer political power with a vast geographical reach) Хязгааргүй их нутаг дэвсгэрт хэмжээлшгүй засаглалыг тогтоож чадвал дэлхийг нэгэн тооллоор удирдаж болно.

    Бидэнд зориулж өвөг дээдэс маань он цагийн тоолол бүтээж үлдээжээ. Тэхдээ хэдэн зуун жил болсон ч бүү март гэж үлгэрт мөнхөлсөн байна. Бүхий л хүн төрөлхөтөн, амнаас гарах үгнээс хамаарч ойлголцдог бол Монголчууд туульчтай түүгээрээ дамжуулан өөрсдийн бүтээсэн гавьяа, баатарлаг үйлс, түүх, дурсамжаа үлгэр, домог болгон туульчилж дуулж хуурдан өргөн уудам Монголын тал нутгийнхаа дунд, айлаас айл дамжин мэдээллийг дамжуулах аргыг хэрэглэж байж дээ.


  Туульчийн туульс хайлж үлгэр домог ярих нь зөвхөн баяр хөөр, арга ухаан өгөөд зогссонгүй уламжлал болон төгөлдөржиж хүссэн зүйлийнхээ тухай сэтгэлээсээ хайлдаг болжээ. Тэд гол зүйлээ адилтган өөрийн мэдрэмжээрээ шийдвэрлэн хувиргаж хайлдаг. Өнгөрснийг болон баатар эрсээ дүрслэн дурсан, түүх, домгийг хослуулан дуулахаа ардын уламжлал гэдэг. Монголчууд бид туульс хайлахдаа үндэсний морин хуур, хулсан хуур, бусад хөгжим хавсарган хүчилж өгдөг шүү дээ. Бидний энэ урлагийн төрөл дэлхийн сонгодог хөгжим сонирхогчдийн дуртай Болгар, Грек аястай ижил хэмжээнд дуулагдаж, уртын болон богинын дууг заримдаа хоршиж дуулдгийг бид амтархан сонсдог биз. Ардын аман үлгэрүүд нь бид хэн байсан тухай, юу бидэнд нэр төр өгсөн тухай, яагаад үлгэр зохиогдох болсон тухай л бидэнд ярьж өгдөг дөө. Харин ном, түүхийн бичгүүдийг нүүдэлчин бид үргэлж аваад яваад байж  болсонгүй. Хувьсгалаас хойш гэхэд л хичнээн ном судрыг устган сүйтгэлээ дээ.  Бидний хөгшчүүд: “Одоо үүнийг ууланд тахиад орхие доо” гээд үлдээсэн ном судар ч их байдаг.


  Шинэ улс байгуулагдаад нийслэлээ Бээжинд нүүлгэснээс болж үндэснийхээ хамаг түүхийн архивийг Хятадад орхичихсон бидэнд чинь одоо болтол өөрийн нэг ч олигтойхон Хятад судлаач гэж алга. Байсан бол бага ч гэсэн буцааж олж авах шүү дээ. Тэр тусмаа эртний Хятадын хэл, түүхийг судалж байгаа хүн бүүр ч алга. Уул нь тэнд л бидний соёл хадгалагдаад үлдчихсэн л байна даа. Үргэлжлүүлээд Манж, Хятадын арганд гурван зуун жил орж бид хамаг хүчээ хулгайлуулчихсан байгаа шүү дээ. Одоо бид өөрсдийн бүтээсэн соёлын өв, он тооллын бичгээ өөрийн гараар Хятадад бэлэглэхэд хүрээд байна.

      

Домог сөхье:                                 


Тэмээ яагаад арван хоёр жилд ороогүй вэ?.

  Эрт урд цагт он тооллыг бүтээж байхад тэмээ, хулгана хоёр хоцорсон учир ганцхан жил үлдээд байж. Тэгээд тэр хоёрыг хэн нарыг түрүүлж харсан нь тоололд орж болно гэжээ. Маргааш өглөө нь хулгана, тэмээ хоёр нар гарахыг хүлээгээд зогсож байтал хулгана арга зохиож, Тэмээ би даараад байна, таны бөхөн дээр гараад зогсоё, дулаахан болно гэжээ. Тэмээ, миний хүзүү урт учир бөхнөөсөө өндөр билээ гэж бодоод зөвшөөрч, харин нар луу харахыг хоригложээ. Бөхөн дээр суусан хулгана буруу хараад сууж байтал баруун уулын оройд нар тусмагц “Нарыг би харлаа” гэж хэлснээр арван хоёр жилд орох болжээ.


Түүгээр зогсохгүй арван хоёр жилд орсон амьтан бүр тус тусдаа өөрийн өвөрмөц дуутай билээ.

       

  Энэ үлгэрээс үзэхэд тэмээг оруулж ёгтлохын утга нь Монгол хүн тэмээ, ямаа хоёрыг хүйтэн хошуутай амьтан гээд тоололд оруулахгүй нь ойлгомжтой билээ. Тэмээгээр үлгэр зохиох орон дэлхийд ердөө Монгол, Араб хоёр л байх даа. Арабын орнууд Мусулман шашинтай болохоор гахайг он тоололд оруулахгүй.  Түркүүд зохиогоогүй байхнээ. Харин арван хоёр жилд морь, хонь орсон байна. Хятадууд газар ухаж ногоо тарьж шавар гэртээ суурин амьдрах учир дэлэн дээр хийсч явдаг эрх чөлөөт Монгол хүний зайлшгүй хэрэгцээ морийг төдийлөн ихээр үнэлэхгүй. Тээрэм эргүүлж, ачаа зөөлгөдөг илжгээ л оруулах боловуу.


  Нэгдүгээр зууны үеийн нэгэн зохиолч Монголчуудын тухай Хятад ойлголтыг бичихдээ:“Ухаант мэргэн удирдагчид Монголчуудыг зэрлэгүүд гэж үзээд, тэднийг эрхшээлдээ оруулах битгий хэл тогтвортой холбоо тогтоох боломжгүй .., газрыг нь тариалж ашиглах боломжгүйгээс гадна бусдыг үргэлж гадныхан гэж үзэх учир хэзээ ч дотносохгүй .., довтлоод ирвэл шийтгэ, ухарч зайлбал хориглоод  үлд. Гэхдээ мэдээжийн хэрэг энэ дорд амьтадтай дайтах боломжийг нь хязгаарлан морьдыг нь салгах аргаар худалдаа хийх хэрэгтэй” гэжээ. Гэвч худалдааны энэ соёлтой арга нь аль ч үед саад болж байсангүй гэж бичжээ. Гэхдээ яг ч бас тийм биш юм.


  Өнгөрсөн жил Монгочуудын холбооны цагаан сарын буяны хурлыг тохиолдуулан “Хулсан хуурын” тэмцээн зохиосон боловч нэг ч хүн ирээгүй юм. Тэмцээн хийх болсон шалтгаан нь маш энгийн. Огт санаандгүйгээр Америкчуудын хэргэлдэг хулсан хуурыг аваад тоглож үзтэл өөрийн эрхгүй “Хотгойдын цагаан унага” гэдэг дууг тоглож билээ. Үүнд ихэд гайхаж энэ уралдааныг мөнгөн шагнал, дурсгалын бичиг олгохоор бодож зарласан юм. Надад бусад хүнээр тоглуулж үзэх санаа төрсөн юм л даа. “Хотгойдын цагаан унага” гэж Чингисийн үед Монгол цэргийн манлай болж байсан морьдыг Хөвсгөлийн Хотгойдоос гаралтай гэж магтан шагшдаг байжээ. Энэ дууны аяаар туульс хайлж, наргиа дуу зохиогдож ардын дунд одоо болтол тархсан хамгийн эртний дуу болжээ. Гэтэл эдгээр морьдын сураг ч алга болсон байна. Эндээс үүдээд Сэлэнгийн наадмын тухай наргиа яриа санагдлаа.


  Наадам болоход уралдах морьд байсангүй. Тухайн үед байсан морьдоо үзвэл Хятад хүний тэрэгний морь, орос ахын гоёлын томскноос эхлээд овоо хэдэн морьд уралджээ. Бариа барьхад Хятад хүний тэрэгний морь түрүүлж. Цоллох хүн байгаагүй учир өөрөө цоллохдоо: “Энэ жил эзнээ баярлууллаа. Ирэх жил ходоод баярлуулаарай” гэжээ.  Хятадууд сайн морьдыг түүж аваад нэгэнт хил гаргаж ашиг олохгүйгээс хойш тогоо тосдож байж дээ. Тэртээ тэргүй авчирсэн наймаагаа арав, хорь нугалсан тэдэнд морь юу ч биш байсан биз. Харин монголчууд дайтаад эхэлбэл  тэдэнд аюултай байлаа. Тэдний гол бодлого нь нутагт нь хэрэгцээгээр нь хангаад байвал тайван байх болно гэжээ. Монголчууд бид арилжаа ашигтай байвал сайн, тохирохгүй бол дайрч ороод авчихана. Ийм л учраас нутагт нь барих бодлого барьдаг байсан тухай бичиж үлдээжээ. Хятадууд татвараа хурааж, татвар сайн төлсөнд нь элдэв өргөмжлөлөөр шагнаж, өгөөмөр сэтгэл гаргах дүр үзүүлж бэлэг өгдөг байлаа.


 Оростой дотносох болсон 1921 оноос хойш хичнээн их хүнээ алдав даа. Бодоо, Данзан, Богд… 1926 онд коментэрний Москвад явуулсан шипрт “Чингисийн удмын монголчуудын хоорондын зөрчлийг оллоо. Одоо монголын генийг устгахад бэлэн” гэж сайрхан бичиж байсан гэдэг. Үүнээс хойш лам, тайж, ноёдыг угсгаа, гарлаар нь устгаж эхэлсэн байна. Морь устгах амархан бол Монголын ген рүү довтолбол Монгол устана шүү дээ. АНУ 11 тэрбум долларын тусламжийг Зээл- Түрээсийн нөхцөлөөр ЗХУ-д дэлхийн хоёрдугаар дайны үед үзүүлсэн хэдий ч ЗХУ-ын засгийн газар дайны дараах “хүйтэн дайны” үеэр АНУ-ын эсрэг урьд өмнө огт байгаагүй дайсагнасан бодлого баримталж байсан гэж харамсан бичсэн байдаг. Харин манай улсаас нэхсэн өр дарагдсан болов уу, дарагдах боловуу? Лу.Алтан товч -д “Чулууг чулуу дийлэхгүй, чулууг ус дийлэнэ” гэж бичсэн байдаг. Одоо бид долоон үеийн түүхээ мэдэх хүнийг хайгаад олох уу? Хэцүү ч гэсэн олох ёстой ажлын нэг болжээ…


Тэнгэр шүтлэгтэй Монголчууд эртнээс тэнгэр дуугарахыг луугийн хүрхрээ, борооны үүл доошлохыг луугын сүүл унжлаа, аянга цахилахыг тэнгэрийн луу хилэгнэж байна гэх мэт ярдаг шүү дээ. Хятад хүн хонины мах иддэг билүү. Хонины махыг угаасны дараа хурц нялуун, содон үнэр гардаг учир ногоо иддэг хүмүүст таарамжгүй. Харин нүүдэлчин бидний хувьд илчлэг ихтэй мах, хоньгүйгээр төсөөлөх ч арга байхгүй л дээ. Нүүдэлчин аймгийн дунд гарцаагүй хэрэглэгдэх болсон он тоолол энгийн. Одоо ч гэсэн хөдөөгийн залуус болзохдоо ямарч бичиг, ном  хэрэглэхгүй, зүгээр л “Ирэх сарын арван тавнаар морин цагт уулзъя” гэж хэлэх биз. Харин эмгэн өвгөн хоёр үдэш гадаах ажлаа амжуулчихаад цайгаа уунгаа “За даа. Маргаашнаас хот орж жаахан хүнс авья даа. Харин өнөөдөр чинь хэдэн билээ” гэвэл, эмгэн: “За, би гарч хараадхая” гээд гарч, орж ирээд “Сар жаахан хэвийж. Арван долооны сар байна” гэх боловуу. Харин зурхайч бол ирээдүйг хардаг тооны машин мөн л дөө. Тэхдээ сар, өдрөөр алдаа хийгээд байвал баригдаад байдаг нь тусгүй. Харин миний энэ зүтгэл бол “Монголчууд Сарны тооллыг бүтээжээ”гэдэг сэдэв билээ.


Газар малтаж амьдардаг Хятадуудад сарыг шинжих хэрэг нэг их байхгүй л дээ. Нууц товчооны төгсгөлд “ Их хуралдаан болж, хулгана жилийн хуран сард Хэрлэний хөдөө аралын Долоон болдог, Шилхэнцэг хоёрын завсар хааны орд бууж байхад бичиж төгсөв” гэж байдаг. Мөн үүнийг “at the time of the Great Assembly, in the Year of the Rat and the month of the Roebuck, when the palaces were being set up at Seven Hills, Countryside Island on the Kherlen River”гэж орчуулсан байна. Энэ хоёр өгүүлбэрт аль алинд нь жилийг таван мах бодиор ялгаагүй байна.


Бас арван хоёр сарыг тус тусад нь одоо хэн ч мэдэхгүй болчихсон амьтдаар нэрлэж байна. Долоон сарыг хуран, гуран эсвэл ёрөөсөө хулан гэж хэлдэг байсан эсэхийг мэдэх аргагүй болжээ. Хуучин монгол үсгийн “г”, “х” хоёр адилхан байдаг. Зарим нэг улс “л” үсгийг хэлж чадахгүй “р” гэж хэлдэг шүү дээ. Эндээс үзэхэд саруудыг Монголд байдаг хур, гур эсвэл хулан гэх мэт нэрлэж байжээ.


Харин яг энэ Чингисийн нас барсан жилийг Хятадын түүхэнд “Их хөх монгол улсын хорин гуравдугаар он. Руйцзун Толи нэгэн жил улсыг барив. Сүн улсын Лицзун чжао Юн оны нэрээ халж Шао Дин –гийн тэргүүн он хэмээв. Алтан улсын Айцзун Шоу Сюй- гийн Чжэн Да-гийн тавдугаар он. Тайцзу Богд Чингисийн чандрын гэгээнийг Монголд оршуулж хүнд өргөмжлөлийг байгуулав” гэж бичсэн байна. Нэг оныг хэлэхийн тулд яасан ч олон нэр хэлдэг юм. Залхуутай байгаа биз.


Харин Монголчуудын хуанли шинэ гүрний хэрэглээнд ороод удаагүй учир “Нууц товчооны” төгсгөлийн бичгийн оныг, шар(шороон) хулгана, шарагчин үхэр гэх мэт таван мах бодиор ангилаагүй цоо шинээрээ байж байна. Дайчин Монголчуудад таван мах бодиор ангилах хэрэгцээ байгаагүй бололтой. Ёрөөсөө бүх жил, сар, өдөр цаг болгоныг нарийвлан нууцалж кодлох хэнд хэрэгтэй байваа. Мэдээж бидний Монголчуудад шүү дээ.


Тэмүжин, Тоорил хаан, Жаха хамбу гурвуул хөдөлж, Ононы эх Ботохан-бооржи гэдэг газар хүрч ирвэл энд Жамуха нэгэнт ирээд гурав хоног хүлээжээ. Тэд харилцан цэргээ жагсааж Жамуха өгүүлрүүн: Бороо оровч болзооноос хоцрохгүй, хур тохиолдовч хурлаас саатахгүй гэж Монгол үгээр хэлэлцэж “За” гэж андгайлсан бишүү? “За” гэсэн цагаас хожидсон этгээдийг зэрэг дотроос хасъя гэсэн биш бил үү” гэвэл Тоорил хаан өгүүлрүүн:” Тогтсон болзооноос гурван өдөр хожигдсоны учир торгож буруушаахыг Жамуха дүү минь мэд”гэв гэсэн байдаг. Болзсон өдрөө зөв эсэхийг сар хараад мэдэх нь дамжиггүй. Болзоог яаж тохирсон бэ гэдгийг бодоод үзье. Тоогоор хэлээд өгчихвөл юуных нь нууц байхав дээ. Нэг түмэн цэрэг монгол иргэн бүрт нууцлаг өдөр нэгэн зэрэг цуглаад бас өөр бум, түмэн цэрэгтэй нэгдээд гэхчилэн…Энэ үед нэгэн хятад байж байвал юу гэж ойлгох вэ? “Хулгана жилийн хуран сард Ононы эх Борхон-бооржид ир”. Гадныханд бол хулгана, зурамхан авлах гээд байгаа ч юм уу, барын ан ч юм уу, бас хонь, үхрийн наймаа хийхгээд байгаа ч юм шиг, морьны эрэлд яваа ч юм шиг…      


Хятад хаадууд суудлаа авангуут л өөрийн он тооллоо гаргах заншилтай. Түүгээрээ түүхэн хүн гэдгээ харуулан гайхуулж түүхэнд бичигдэж байхад юу гэж хулгана, үхэр жил гэж хэлүүлэхийг хүсэх билээ дээ.  1228 онд Өгөөдэй хаан болж “хулгана” жил дуусаад “үхэр” жил гарахад Монгол хаан Өгөөдэй Хятадад өөрийн тооллоо хэрэглэх болж. Чингис хаан нас барахад жаахан сүүлээ сөхсөн Хятадууд Монголчуудыг нууцаар “үхэр монгол” гэх болжээ. Үхэр жил гэж хэлэхэд тэдэнд шинэ, тулгар, тэр тусмаа тэдний хувьд ойлгомжгүй байсан боловуу. Тийм ч учраас сар бүгдийг тусгайлан нэрлэж байсан тэр сайхан Монгол амьтдын нэрийг орхиж мартсан байна.


Эзэнт гүрэн байгуулагдаж түмэн олон Хятад хаадыг түүхэнд ялгаж бичихийн тулд арван хоёр жилтэй сарны тооллыг ашиглахаас өөр аргагүй болсон учир нь: хаан болгон өөрийн оныг бий болгож, тэдгээр хаад нь гэр бүлийн дотоод өрсөлдөөний улмаас нэг жилд хэдэн удаа солигдож түүх бичэхэд адармаатай, ойлгоход түвэгшилтэй болоод байсан байна. Ингээд арван хоёр жилтэй хуанлиа хүлээн зөвшөөрч, ашиглалтын явцад улам боловронгуй болж таван мах бодиор ялган уртасгах болгосон байна. Эзэнт гүрний судар бичгийн эрдэмтэд болсон хойно өнгөрсөн болон ирээдүйн түүхийг засварлан сарны хуанлиар ялгаж засжээ дээ. Харин тэр үед “Нууц товчоо”-г хэнч үзэх эрхгүй нууц учир түүх бичигдсэн он засваргүйгээрээ үлджээ. Хүннүгийн үеэс ч үүдэлтэй байж мэдэх энэ тоолол тухайн үедээ Монголчуудын гайхамшигт дэвшил болж, тал нутагтаа утаа мэт замхран арилах боловч, малгайлах цас мэт нөмрөн дарж орж эзлэн, хөрш зэргэлдээ орноо айлган сандаргадаг нууц нь энэ боловуу.


Нүүдэлчин Монголчуудын хувьд малчин, дайчин гэж тусдаа байгаагүй юм. Энгийн малчин эр цэрэг, иргэний асуудлыг бүгдийг гүйцэтгэнэ. Эндээс л “Монголчууд ташуураа бариад боссон ч байлдах чадалтай” гэдэг үг гарчээ. Тэр үеийн хэрэглэж байсан Монгол цэргийн нум үнэхээр гайхамшигтай. Эвэр, булчингаас эвлүүлж наасан ийм нумаар 335 алд буюу 500 метрээс илүү хол харвасан тухай чулуун бичээсийг 1818 онд Транс Сибирийн төмөр замын Нершинскийн ойролцоогоос олсон нь Петербургийн Эрмитажид хадгалагдаж байгаа юм. Одоо цагт ингэж тусдаг нумыг үзэх гээд ч олдохгүй л боловуу.


“Нууц товчоо”-ны төгсгөлийн хэсгийн бичээст таван мах бодь байгаагүйгээс болж бичигдээгүй учир олон эрдэмтдийг төөрүүлж “Нууц товчоо” бичигдсэн байж болох 1240, 1228 онууд дээр маргалдсаар байна. Жинхэнэ эх нь “Алтан ургийнхан болон эрх дархт цөөн хүмүүс мэдэн хэрэглэж “нууц” болгон хамгаалж байснаа 1271 онд Монголчууд Хятадыг бүрэн эзэлж, эрхэндээ оруулснаас хойш албан ёсны түүх болгосон юм. Монголын эзэнт гүрэн 1368 онд Минг улсад дарагдахад Мэнгийн удирдлага соёл, ахуй, хэл гэх мэт хэтэрхий олон шалтгаанаас хүсэл болсон ярианы хэл хадгалахад дөхүүлэн шинэлэг хэлбэрийг Монголчуудад зориулан оруулж хоёр хэлт эрдэмтдийн тусламжтайгаар үгийг өөр үсгэнд шилжүүлэн, Монгол үгийн үе болгоныг Хятад үсгэнд хувиргаж, дуудлагыг маш төсөөтэй байхаар хөрвүүлжээ. Хөрвүүлгийн явцад эх хэлбэр алдагдаж байгаа юм. Ингэж бичих аргаар Чингис хаан гэвэл Ченг-чи-су-хан, Хөх хот гэвэл Ху- хэ-хао-тэ болно. Хожим нь Хятадуудад Монгол хэл сурахад хэрэглэж байсан тэр ном манай улсад гучаад онд олдож хуучин Монгол бичгээр хөрвүүлсэн байдаг.


Ингэж нууцалж байснаар 1227 оноос 1271 он хүртэл 44 жил болоход хэд хэдэн хаан солигдож Хубилай хааны үед нээлттэй хэрэглэгдэх болсон ч ямар мах бодьтой хулгана жил болохыг анзаараагүй байна. Үүнээс хойш 97 жилийн дараа Минг улсын эрдэмтэд “Нууц товчоог”Монгол хэлээр Хятад үсгэнд хөрвүүлэхэд төгсгөлийн бичигт гардаг хулгана жилийг ямар хулгана жил болох нь ойлгомжгүй болж(1271 оноос 1368 онд )үүнийг засах сонирхол төрөөгүй бололтой. Энэ л миний хэлэх гол санаа “Сарны тоолол” Монголоос гаралтай гэдэг баталгаа болсон юм.

 

Төгсгөл

 

Хүн хойд насандаа тэнгэр болдог гэж Будда багш айлдсан байдаг. Чингис хаан ч аавыгаа тэнгэр гэдэг шүү дээ. Тэгэхээр тэнгэр бидний өвөг дээдэс, бид бүгдээрээ тэнгэрийн хүүхдүүд билээ. Нутаг сайхан байгаа даа. Мөнх хөх тэнгэрээс алтран шаргалтах нарны цацраг туяаран түгж, дөнгөж орсон цасанд биндэръягийн цагаан гэрлээ ойлгон орчныг чимэглэж, зөвхөн чиний гишгэдлээр чихран дуугарах хөвсгөр зөөлхөн цас… Монгол нутаг сайхан байгаа даа. Гараад асуугаач. Тэнгэрийн хэлийг хүний хэлэнд хөрвүүлдэг улаач хүнийг бөө гэдэг гээ биз дээ. Чингис хаанч тэнгэрийн тааллыг бөөгөөр заалгадаг байхаа. Болор тунгалаг бүрхүүлээс нь солонгын туяа цацарсан хааны орд шиг өргөөнөөс ч, бор эсгий дээврээс нь нарны туяа нэвт гэрэлтсэн умгар бор гэрээс ч тодрон гарч байгаа бөө, удгануудаасаа асуугаад үзье!


                   -      Тэнгэр элэнц өвөө, эмээ минээ!  Хэзээ бид шинэлэх вэ? … …

                          Энэ дэлхийн хүн, амьтан болгон амгалан байх болтугай.


С.Болдбаатар /Конкорд/
2009 он 1 сарын 22 ны өдөр 8:52 рм

 

бичсэн: boldbaatar | төрөл: 2010-06-05 өдөр 08:28
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



гоё шүү баярлалаа. Нээрээ тийм юм аа. Нууц товчооноос өөр барих түүхгүй болсон бидний хувьд бас дээр дурдсан туульсуудыг их сайн судалж анализ хийж иймэрхүү байдлаар дүгнэлт гаргаж чадвал бас л их зүйл хэлж өгөх байх даа. Одоо ч бид үлгэр туульс, ер нь юм юм аа л мартаж дуусаж байна даа. Монгол бичгээ сэргээгээд төрийн бичиг болгочих юмсан...
Бичсэн: xvv 09:35, 2010-06-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax