Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Конкордын Наадам 2009

Конкордын наадам -2009

2009 оны 7-р сарын 14, Мягмар гариг, 09:00
 &autoscroll=true&displaywidth=200&overstretch=true&thumbsinplaylist=true&showstop=true&showdownload=true&link=&logo=https://www.blogmn.net/images/mplogo.png" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" allowscriptaccess="always">&autoscroll=true&displaywidth=200&overstretch=true&thumbsinplaylist=true&showstop=true&showdownload=true&link=&logo=https://www.blogmn.net/images/mplogo.png" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" allowscriptaccess="always">

 

                        АНУ-ын баруун эрэг, Бэй Аэриагийн монголчууд Үндэсний Их баяр наадмаа Сан –Франциско хотноо төвлөрөн тэмдэглэдэг уламжлалтай билээ, Монгол наадмын дараа “Уяачдын наадам” хэмээх бэсрэг наадам болж, наадмаар ажлынхаа голыг нугалсан , ажиллаж зохион байгуулсан наадамчид маань алжаалаа тайлж баярладаг.

Тэгвэл Бэй Аэриа хавьдаа “уяачдын наадам” хэмээн нэрлэгдэх болсон Конкорд хотын бэсрэг наадам долдугаар сарын 12-нд Балдвин паркт өргөн сайхан болж,  Конкорд, Сан Франциско, Оакланд, Аламеда, Валнут Крик, Мартинес, Албани зэрэг хотоос хүрэлцэн ирсэн 200 орчим монголчууд оролцлоо. Аль ч газрын наадмын дэг ёсоор наадмын нээлтийн ажиллагаа өвөрмөц болж, Аламеда хотын Ариунболдын Мөнхжил, Энхжил хоёр Монгол Улсынхаа төрийн дууллыг тун авьяаслаг дуулж, олны талархлыг хүлээв. Наадмын үйл ажиллагаанд Бэй Аэриагийн монголчуудын холбооны тэргүүн Д.Лувсанжамбаа, тэргүүлэгч гишүүн , “Замдаан” сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж нар хүрэлцэн ирсэн төдийгүй биечлэн оролцон дэмжсэнд Конкорд хотын монголчууд сэтгэл хануун байлаа.

            Наадмын хөтөлбөрт үндэсний бөхийн барилдаан, шагайн цуваа харваа, хурдан “дааганы” бэлгэдэлт уралдаан, олс таталт, гар бөмбөгийн гээд олон төрлийн тэмцээн уралдаан багтсан байв.

            Хүчит бөхийн барилдаанд өсвөрийн бөхчүүдээс А.Мөнхжил түрүүлж, Б.Оюунболд үзүүр булаацалдсан бол томчуудын барилдааны их шөвөгт Жанцанноров, Алтангэрэл, Т.Оюунбат, А.Болдоо нар үлдэснээс Конкорд хотын бөх , хөлбөмбөгийн “Гарьд” багийн тоглогч Т.Оюунбат түрүүлж, А.Болдоо үзүүрлэлээ. Түрүү, үзүүр болон их шөвөгт үлдсэн бөхчүүд алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

            Шагайн харваанд Оакландын Д.Цолмон түрүүлж, Конкордын Г.Ганболд, М.Түвшин нар удаалж, алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

            “Замдаан”-ы Д.Цэрэндожийн зохион байгуулж, байлсан олс татаалтын тэмцээний түрүүг Конкордынхон алдсангүй ээ.

            Хуран цугласан наадамчдын анхаарлыг болон хайр өхөөрдлийг хамгийн их татсан нь хурдан дааганы бэлгэдэлт уралдаан болов. Газар, газрын уяа сойлго нь ид таарсан , нас насны 20 орчим “хурд” тоосоо өргөсөн бөгөөд ямар ч будилаангүй шударга сайхан болсон учир зохион байгуулагчид уралдсан бүх хүүхдийг “барьж”, дурсгалын медаль, гарын бэлэг гардууллаа.

            Ийнхүү Конкордын наадам -2009 сайхан боллоо. Хол ойрооос хүрэлцэн ирсэн наадамчид, наадмыг зохион байгуулахад оролцсон бүх хүмүүс, Сан Франциско, Албанигаас ирж, монгол хуушуур, кавказ шорлогоор үйлчилсэн хамт олон, Бэй Аэриагийн монголчуудын холбоо, Конкордын монголчууддаа чин сэтгэлээсээ баярлаж , талархсанаа нийт наадамчдынхаа өмнөөс илэрхийлье!

С.Болдбаатар

 


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-05-22 өдөр 14:05
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



saihan tuuh baina shuu,hiigeed buteegeed bicheed baigaarai
Sain bna shuu Boldbaatar aa Ingej barimttai ymiig uldeene gedeg chini tuuhee bichij uldeej bna gesen ug, bayar hurgie
Бичсэн: Зочин 02:16, 2010-07-20 | Холбоос | |


http://blogmn.blogmn.net/11209/ хуудсан дээрх 2 дахь бичлэгийг үзээрэй. Видео чинь буруу орсон байна. nerd
Бичсэн: Зочин 21:18, 2010-05-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax