Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Реал Мадрид ба Клаб Америкийн хөлбөмбөгийн тэмцээн

Thursday, Aug. 05, 2010

Тоглолтын хоёрдугаар үед Реал Мадридийн шинэ дасгалжуулагч Хосе Моуринод  Гонзало Хигуайн болон Кристиано Роналдо эсрэг өрсөлдөгчийнхөө хаалганд бөмөг оруулж 3-2 хожилоор анхных нь амжилтийг авч өглөө. Сэржио Каналес 34 минутад анхны бөмбөгийг Мексикийн хаалганд хийсэн бол Роналдо 82 минутанд хожилын бөмбөгөө хаалттай цохилтноос орууллаа.

Мексикийн Клаб Америкийн багийн Енрикүе Ескүеда 53 минутад анхдагч болж Висенте Санчез хоёул Адолфо Росинейгийн дамжуулалтаар бөмбөгийг оруулжээ.

Сан Франциско хотын Кандл Стик нэртэй стадионд Реал Мадрид ба Мексикийн Клаб Америка хоёрийн хооронд нөхөрсөг тоглолт 8 сарын 4 нд болж өнгөрсөн билээ.

Домог болсон Реал Мадридийн гол тоглогчид Роналдо болон Кака оролцох ёстой байсан энэ тэмцээн оройн 8 цагт 69470 хүний суудалтай том стадионд болсон юм. Хэдийгээр тоглолт цагтаа эхэлсэн боловч онлайнаар хэтэрхий их билет зарагдаж түүнийг олгох талаар хариуцлаггүй хандсан учир дараалалд зогссоор хагас тоглолтыг үзэж чадсангүй. 47338 хүн үзлээ. Зарим нь билетээ буцаасан юм байна.

Реал Мадридад Спанийн дэлхийн аврага Сержио Рамос, Айкэр Газилас болон Алонсо мөн Аргентинын дэлхийн аврага Ганзало Хигуан оролцлоо.

Клаб Америкийн үндсэн гишүүн Мемо Очао болон энэ багтаа хамгийн удсан төвийн тоглогч Павел Парбо байлаа.
Харин Реал Мадридийн Кака гэмтлийн улмаас оролцож чадсангүй.

 


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-08-07 өдөр 15:35
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax